"Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өчигдөр болж төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээ баталгаажуулсан гэх мэдээлэл байна.
Өмнө нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 51 хувийг эзэмшигч талын У.Бямбасүрэн, Г.Нандинжаргал, Д.Дэмбэрэл, Н.Доржсэмбэд нарын дөрвөн хүнийг "Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүнээр томилоод байв.
Одоогоор 49 хувийг эзэмшигч талыг төлөөлөн ТУЗ-д "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал, "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Да.Ганболд сонгогдсон гэх мэдээлэл байгаа юм. Өнөөдөр"Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын талаархи мэдээллийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 11:00 цагт өгөх юм байна.