Сүүлийн үед бага насны хүүхдүүд цахилгаан тогоотой хоол, цайнд түлэгдэж, бэртэж гэмтэх цаашлаад амь насаа алдах тохиолдол ихээр гарах болсон. Өнгөрсөн нэг хоногийн дотор гэхэд хөдөө орон нутагт хоёр ч хүүхэд цахилгаан тогоотой хоолонд түлэгджээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн суманд 5 настай эмэгтэй Ч нь гэртээ цахилгаан тогоотой хоолонд унаж түлэгдсэн байна. Мөн Дундговь аймаг Цагаандэлгэр суманд 4 настай эрэгтэй М гэртээ цахилгаан тогоотой буцалсан усанд унаж, зүүн шилбэ нь түлэгджээ.
Хүүхдүүд өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хэргийг Баянгол дүүргийн цагдааийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, цахилгаан тогоонд хоол, цай хийхдээ хүүхэд хүрэхгүй газар анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (1)