Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаан байх боловч энэ сарын эхний 10 хоногийн сүүлч болон хоёрдугаар 10 хоногт хүйтэрнэ.
Тодруулбал, 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 6-нд говь, зүүн аймгуудын нутаг болон төвийн аймгуудын зүүн хэсгээр цас орно. Салхи 4-нд зарим газраар, 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.