Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаанд иргэд түүх, соёлын өвийг малтаж байна гэх дуудлага иржээ.
Энэ дагуу уг газрын мэргэжилтнүүд шалгалт хийхэд Улаанбаатар хотод оршин суудаг иргэн Б хүүхэд, дүү нарынхаа хамтаар уг дурсгалыг малтсан болохыг тогтоосон байна.
Иргэд түүх соёлын дурсгалт газрыг малтах тохиолдол гарах нь ихэссэн гэдгийг холбогдох албаныхан мэдээлж байна.