Нийслэлд концессын гэрээгээр хэрэгжүүлж буй Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Салхитын амны 1.9 км хатуу хучилттай авто зам барих ажлын гүйцэтгэгчээр "Экспресс зам" ХХК шалгарсан билээ.
Гэрээний дагуу зам барилгын ажлыг энэ сарын 15-ны өдөр ашиглалтад оруулах бөгөөд гэрээт хугацаандаа ажлаа бүрэн дуусгаж, нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газарт комисс ажиллуулах хүсэлтээ илгээгээд байна гэж Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)