"Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл агсны дурсгалд зориулсан зул өргөх ёслол өнгөрсөн бямба гарагт боллоо.
Т.Лхагвасүмбэрэл агсан яг нэг жилийн өмнө буюу өнгөрөгч оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “Машинаа гараждаа тавьчихаад ороод ирье” хэмээн нийслэл дэх гэрээсээ гараад зургаа хоногийн дараа Хөвсгөл далайгаас амиа алдсан байдалтай олдож байв. Түүний гэрээсээ гараад алга болсон өдөр нь ийнхүү Т.Лхагвасүмбэрэл агсны дурсгалыг хүндэтгэж зул өргөсөн юм.
Зул өргөх ёслолоор монгол хүн бүрийг түүн шиг байгаль эх дэлхийгээ хүндлэн хайрлаж, хамгаалан дээдлэн, шударга ёсны төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байв.
Дашрамд өгүүлэхэд олны анхааралд өртсөн энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газраас ажлын хэсэг гарган шалгаж байгаа ч өнөөдрийг хүртэл хэрэг эцэслэн шийдэгдээгүй, буруутныг олж илрүүлээгүй, олон нийтэд зарлаагүй хэвээр байна.
Сэтгэгдэл (2)