Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дуусчээ. Энэ жил улсын хэмжээнд нийт 475.5 мянган тонн үр тариа, 460 мянган тонн улаан буудай, 153.5 мянган тонн төмс, 93.5 тонн хүнсний ногоо хураасан байна.
Түүнчлэн энэ жил улаан буудай болон төмснийхөө хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой болсон байна. Харин хүнсний ногооныхоо хэрэгцээний 50-55 хувийг хангахуйц хэмжээний ургац хураан авчээ.