Турк улсын Измир хотноо болсон өсвөр, залуучуудын ДАШТ-ий 100 буудалт даамын үндсэн төрлийн 17 хүртэлх насны ангилалд Монгол Улсын спортын мастер М.Шийрэвжамц 14 оноогоор тэргүүн байр эзэлж, өсвөр үеийн дэлхийн аварга боллоо.
Манай улсаас энэ насны ангилалд 2007 онд Г.Гэрэлболд дэлхийн аварга цолыг хүртэж байсан юм.
Тус тэмцээний 11 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Б.Сүхбат , Б.Баярманлай нар мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.
Ийнхүү Монголын тамирчид энэ удаагийн тэмцээнээс 100 буудалт даамын үндсэн төрөлд алт, мөнгө, хүрэл тус бүр 1, блиц төрөлд 1 алт, 2 хүрэл, турк даамын төрөлд 5 алт, 7 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. Манай улсаас нийт 27 тамирчин 8 насны ангиллын тэмцээнд оролцсон юм.