Энэ сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 8-р хороо “Харуул-Алтай хотхонд оршин суух нэгэн айлд хулгай оржээ.
Тодруулбал, гэрт нь байсан мөнгөн тоногтой эмээл, телевизор, зөөврийн комьпютерийн авсанаас гадна гаражид байсан Ландкрузер маркийн автомашиныг хулгайлсан аж.
Хэргийг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 25 настай Х гэгч үйлдсэнийг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.