Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт оршдог Хэрлэн барс хотын туурь цамхгийг Монгол Улсын Соёлын өвийн төв, БНХАУ-ын Соёлын өвийн академи хамтран сэргээн засварлажээ.
Уг туурь нь Байгаль цаг агаар, хүний буруутай үйлдэл зэргээс шалтгаалан олон зуун жилийн туршид элэгдэн, хазайлт үүсээд байсан юм. Сэргээн засварлах ажилд шаардлагатай нийт 270 сая төгрөгийн санхүүжилтийг БНХАУ-ын тал Соёлын буцалтгүй тусламжаас гаргажээ. Харин сэргээн засварлах ажлыг соёл судлаачид хоёр жилийн турш хийж дуусгасан байна.