Өвлийн улиралд иргэд угаарын хийгээр хордсны улмаас амь насаа алдах тохиолдол гардаг. Тэгвэл гурав хоногийн өмнө гэртээ унтаж байсан гурван хүүхэд угаартаж нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Завхан аймгийн нэгэн суманд гурван хүүхэд гэртээ нүүрсний угаарт цохиулж 10 настай эрэгтэй хүүхэд амиа алдсан байна. Харин талийгаачийн хоёр эгч угаарталтын гүн хордлогонд орж, одоогоор сумын төвийн эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа аж.
Тиймээс хүйтний улирал ирсэн энэ үед нүүрс түлэхдээ зуухныхаа ам онгорхой эсэхийг шалгах, түлээ нүүрсийг бүрэн шатаах, сайжруулсан зуух, түлш хэрэглэх зэргээр угаартахаас урьдчилан сэргийлэхийг албаны хүмүүс зөвлөж байна.