Энэ оны хоёрдугаар сарын 1-нээс жолоочийн хариуцлагын оноо тооцох журам хэрэгжиж эхэлсэн.
Тодруулбал, хүний амь, эд хөрөнгөд эрсдэл учруулахуйц 19 тохиолдлыг оруулж өгсөн. Үүний 7 тохиолдолд 1 оноо, 7 тохиолдолд 2 оноо, үлдсэн 3 тохиолдолд 3-5 оноо хасагдах юм. Харин архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан, урсгал сөрөх, хурдны дээд хязгаарыг хэтрүүлсэн тохиолдолд 10 оноо шууд 0 болохоор журам батлагдсан.
Энэ дагуу арваннэгдүгээр сарын 8-ны байдлаар 202 жолоочийн зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ хасуулсан байна. Жолоочид ихэвчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон оноо болон эрхээ хасуулж байгаа аж. Оноог хасахдаа бүх хуулийн заалтаар хасахаар журамлагдаагүй.
Сэтгэгдэл (1)