зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Хүрэлбаатар: Хувийн хэвшил амжилттай ажиллах салбарт төр хамраа ч цухуйлгаад хэрэггүй

2016-11-09
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатартай ярилцлаа. 

 

-УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа. Ер нь Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн төсөлд ямар дүгнэлт өгч байна вэ. Хэлэлцүүлгийн үед ямар өөрчлөлтүүд орсон бэ?


-Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг Засгийн газрын өргөн барьсан төсвийг сайж­руулахаар нэлээд ажилласан. Ажлын хэсэг хэд хэдэн зарчим барьж байгаа. Нэгдүгээрт, эдийн засгийг хямралаас гар­гах, тогтворжуулахад 2017 оны төсөв чухал үүрэгтэй тул хугацаа алдах шаардлагагүй. Хоёрдугаарт, Төсвийн зардалд хамгийн хурдацтай нэмэгдэж байгаа, хамгийн санаа зо­воож буй зардал болох 1.3 их наяд төгрөгийн зээлийн хүүг буу­руулах, үүнтэй хол­боо­той­гоор гаргах үнэт цаас­ны хэм­жээг бууруулах. Гурав­ду­гаарт,  эдийн засгийн өсөлтөө хийм­лээр өсгөдөг, төсвийн ор­лого, валютын ханшаа буруу тооцоолдог байсныг зогсоож, 2017 оны төсвийн тоо бүр боди­той, үнэн зөв болгох. Дөрөв­дүгээрт, хувийн хэвшил, иргэд бүсээ чангалж байгаа энэ цаг үед төрийн байгууллагууд хэм­нэлтийн бодлого явуулах ёстой гэсэн зарчим баримталж ажиллалаа. Дээрх зарчмуудтай холбоотойгоор төсвийн ор­лого, зарлагад холбогдох өөрч­лөлт оруулах саналыг УИХ-ын ги­шүүд дэмжиж үр дүнд нь төс­вийн тэнцлийг 180 тэрбум төгрөгөөр сайжруулж, төсвийн алдагдлыг ДНБ-ий 9.1 хувь болгон буурууллаа. 


-Худлаа тоо баталдаг гэ­дэг дээр тодруулж асууя. Тө­­сөвт тодотгол хийгээд, төс­вийн хүрээний мэдэгдлийг батлахдаа ирэх оны эдийн зас­гийн өсөлтийг 2.3 хувь байна гэж тооцоолсон. Гэвч Монгол­банкнаас өргөн барь­сан мөнгөний бодлогын үндсэн чиглэлд эдийн засгийн өсөлтийг 2.8 хувь гэж тусгасан бол ирэх оны төсөвт энэ тоо 3 хувь болж мөн өөрчлөгдсөн. Өөр хэд хэдэн зөрүүтэй тоо ч байсан. Энэ тоонууд ижил болсон уу. Яагаад ингэж өөр өөрөөр тооцоолсон юм бол?


-Одоо бол ижил болсон. Монголбанкнаас өргөн барь­сан мөнгөний бодлогын үнд­сэн чиглэл, төсвийн хүрээ­ний мэдэгдэл, ирэх оны төс­вийн төсөл гээд бодлогын гурван баримт бичигт эдийн засгийн өсөлт, инфляцийн төвшин зө­рүү­тэй байгааг шүүм­жил­сэн. Яагаад гэвэл, Засгийн газар эдийн засгийн бодлогын нэг болох төсвийн бодлогоо бо­ловс­­руулахдаа эдийн зас­гийн хоёр дахь бодлого бо­лох мөнгө­ний бод­лого­той­гоо уял­дуулах учиртай. Эдийн засгийн хоёр том бод­логыг ха­риуцаж байгаа хоёр бай­гуул­лагаас зөрүүтэй бод­лого битгий хэл зөрүүтэй тоо­цоо ч орж ирэх учиргүй юм. Ийм учраас би УИХ-ын чуулганы хуралдаан дээр тоо­нууд зөрүүтэй байгааг анхаа­­руулж хэлсэн. Өөрийн чинь эдийн засгийн өсөлттэй холбоотой асуултад хариулахад, Оюу­толгойн бүтээн бай­гуу­лалт үргэлжилнэ, Таван­толгойн гэ­рээ хэлцэл хийгдэж, төмөр зам баригдана, Тавантолгойн асуудал цогц байдлаар ший­дэг­дэнэ зэрэгт үндэслэж эдийн засаг гурван хувиар өснө гэж  тоо­цоолсон. Хэрвээ дээрх төс­лүүд хэрэгжихгүй бол эдийн засгийн өсөлт гурван хувьд хүрэхгүй. 


-Яагаад ч хүрэхгүй юү?


-Тийм. Яагаад ч хүрэхгүй. Харин ч эдийн засгийн өсөлт хасах байх магадлалтай. Тийм учраас Засгийн газар том төс­лүү­дийг явуулах тал дээр онцгой анхаарах ёстой.  Жи­жиг жижиг эрх ашгууд том эрх ашигт бүү саад болоосой л гэж бодож байна.


-Төсвийн алдагдал 9.9 хувь гэж Засгийн газраас оруулж ирснийг 9.1 хувь бол­госон гэлээ. Тэгвэл энэ алдагдлыг ямар эх үүсвэрээс нөхөх вэ?


-Төсвийн хэлэлцүүлгийн үед төсвийн алдагдлыг 180 тэр­бум төгрөгөөр бууруулж 2.4 их наяд төгрөг болгосон. Энэ алдагдлын 1.4 их наяд төгрөгийг шинээр зээл авч санхүүжүүлнэ, үлдсэн 1 их наядын алдагдлыг санхүү­жүүлэх эх үүсвэр нь урьд өмнө шийдэгдсэн гэж ойлгож болно. Тухайлбал гадаад зээ­лийн ашиглалт, төсвөөс эргэн төлөгдөх хөрөнгө оруулалт гэх мэт. Тогтворжуулалтын сангийн 330 тэрбум төгрөгийг өндөр хүүтэй үнэт цаас гаргахгүйгээр төсвийн тэнц­лийг сайжруулахад ашиглана. Ингэснээр төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүс­вэр Зас­гийн газрын оруулж ирсэн төсөвтэй харьцуулбал 510 тэрбум төгрөгөөр сай­жир­сан. Товчхондоо, төсвийн хэлэл­цүүлгээр 510 тэрбум төг­­рөгийн үнэт цаас гаргах шаард­­лагагүй болж, хүүгийн зардал 50 орчим тэрбум төг­рөгөөр буурсан гэж ойлгож болно. 


-Зээл авах тухай яриад л байгаа. УИХ-ын дарга урд хөршид айлчилж бага хүүтэй, урт хугацаатай хөн­гө­лөлттэй зээл авах тухай ярьсан. Гэх­дээ валютын ханш нь ийм савлагаатай, эдийн засаг нь хямарсан, инфляц нь дефляц руу орчихсон ийм улс оронд хөнгөлөлттэй зээл олдох бо­лов уу. Энэ тухай та чуулган дээр мөн хэлж байсан?


-ОУВС-гийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх нь зөв гэдэг байр суурийг би дэмжиж бай­гаа. Харин ч хугацаа их алдаж байна гэж үзэж байгаа. Монгол Улс 2008-2009 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг ОУВС-тай амжилттай хамтран ажиллаж байж даван туулж байсан. Тэр үед буюу 2010-2012 онд эдийн засгийн өсөлт 17.5 хувь хүрч байсныг хүмүүс мартаагүй л байх.  Зарим хү­мүүс ОУВС-г дайсан орж ирэх гээд байгаа юм шиг л ярих юм. Бодлогын алдаануудаа засаад, хямд хүүтэй зээлээ авах нь одоогийн нөхцөл байдалд илүү оновчтой шийдэл юм гэдэг байр сууринаас хандаж байгаа. Дахиад хэлье, ОУВС бол айгаад байх дайсан биш ээ, Монгол Улс өөрөө ОУВС-гийн гишүүн орон шүү дээ. 


-Зээл олдохгүй гэж та хэлж байсан?


-Одоогийнх шиг зээлжих зэрэглэл уначихсан, төсвийн өндөр алдагдалтай, хөрөнгө оруулалт буурчихсан үед бага хүүтэй зээл олдохгүй. Ч.Сайхан­билэгийн Засгийн газ­рын үед 500 сая ам.долларын үнэт цаас гаргасан. Үндсэндээ ам.доллараар 11 хувийн хүүтэй зээл авсан ш дээ. Гэтэл 2012 онд “Чингис” бондыг дөрөв, таван хувийн хүүтэй л авч байсан. Яагаад гэхээр 2012 онд эдийн засгийн үзүүлэлтүүд сайн байсан. Зээлжих зэрэглэл ч өндөр байлаа. Одоо бол олон улсын зах зээлээс мөнгө босгоно гэдэг төвөгтэй. Харин ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлснээр Азийн хөгж­лийн банк, Европын сэргээн босголтын банк, зарим донор орнууд зэргээс хөгжлийн зээл авах боломж нээгдэх юм.

 

-Нэг ойлгомжгүй зүйл бай­гаад байгаа юм. Тэр нь аль нэг орноос зээл авах, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэсэн хоёр хувилбарын аль нэгийг сонгох юм уу, эсвэл хоёу­ланг нь зэрэг хэрэг­жүү­лээд явах боломжтой юм уу?


-ОУВС-гийн хөтөлбөртэй нэгэн зэрэг Хятадаас ч байна уу, Японоос ч байна уу, бусад орнуудаас ч байна уу хөнгө­лөлт­тэй зээл аваад явах боломж бий гэж үзэж байгаа. Яагаад гэвэл, Хятад ч ялгаагүй ОУВС-гийн гишүүн орон. Хятадын юань ОУВС-гийн багцад сая­хан орчихсон. Ийм байхад Хя­тадын бодлого ОУВС-гийн бод­логотой зөрчилдөх үү? Үгүй. Хятад улс бол манай улсын хамгийн том худалдааны түнш. Манай улсын экспортын хам­гийн том зах зээл. Хамтарч ажил­лаж л таарна. Хоёулантай нь хамтарч ажиллахад юу нь болохгүй гэж. Ойлголцох асуудал дээрээ л нэлээд сайн ажиллах ёстой. ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг нь Монголын эдийн засгийн бодлогын алдаанууд засагдана, үзүүлэлтүүдийг сайжруулна, хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгоно гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бусад ор­нуудаас авах зээлийн хувьд ОУВС-тай хамтарч хэрэгжүүлэх хөтөлбөртэй зөрчилдөхгүй бай­хыг Засгийн газар зорилгоо болгон ажиллах ёстой.


-ОУВС-гийн төлөөлөгчид 10 хоногийн хугацаанд манай улсад ажилласан. Энэ үеэр УИХ-ын Байнгын хорооны дарга нартай уулзсан. Тантай уулзаад хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр ямар байр суурь илэрхийлэв?


-Уулзаад нэлээд дэлгэрэн­гүй ярилцсан. Эдийн засгийн байдал, мөн хөтөлбөр хэрэгж­сэн тохиолдолд ирэх дөрвөн жил ямар ажлууд хийж болох вэ гэдэг талаар ярьсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг нэлээд ажиглаж байна. Зарим хүн дэмжээд, зарим нь эсэргүүцээд байгаа. Эсэргүүцэж байгаа хүмүүс ер нь ОУВС гэж ямар байгууллага байдаг вэ гэдгээ мэдэж байна уу, үгүй юу гэдэгт эргэлзэж байна. Их буруу ойлголттой яваад байгаа юм болов уу гэж бодож байна. ОУВС гэдэг нь дайсны талын цэргүүд биш. Бас манай талын цэргүүд ч биш.  Монгол Улс өөрөө ОУВС-гийн гишүүн орон. Тэгэхээр эдийн засаг хя­мар­сан үед хамтарч ажиллаад л явах ёстой. Миний хувьд олон жилийн турш ОУВС-тай хамтарч ажиллаж байсан. Ойл­гол­цохгүйгээсээ ойлголцох үе нь хамаагүй их байсан.  Тэгэхээр өөрийнхөө бодлогыг ОУВС-гийн ойлгох хэлээр нь, хүлээн авах агуулгаар нь л ойлгуулах шаардлагатай. Мөн ОУВС-гийн хэлж байгаа зүйлээс авах саналууд ч олон байдаг. Айгаад, зугтаад байх байгууллага бол ОУВС биш. 


-Танай намын бүлгийн мэдээллийг сонссон. ОУВС-гийнхан манай улстай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэх дээр хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон. Одоо харин манай улс дотооддоо шийдвэр гаргах дутуу байгаа юм биш үү?


-Угаасаа ОУВС-гаас гишүүн орон нь хөтөлбөр авъя гэхэд хэзээ ч үгүй гэж хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр Монголын тал ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлнэ гэвэл бодлогын асуудлууд, хэрэгжүүлэх арга зам, хэрэгжүүлэх хугацаа, хү­рэх үр дүнгийн үзүүлэлтүүд, санхүүжилтын хэмжээ гээд олон асуудлыг харилцан тохи­ролцох ёстой. Засгийн газар, Монголбанк хурдтай ажиллах шаардлагатай. Уг нь 2017 оны төсвийн төслийг оруулж ирэхээс өмнө ОУВС-тай хамт­раад хөтөлбөр хэрэг­жүү­лэхээр болчихсон байсан бол хамгийн зөв шийдэл байсан юм. 


-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь тодорхойгүй, мөн Хятад эсвэл олон улсын байгууллага, бусад орноос хөнгөлөлттэй зээл авах нь тодорхойгүй байна. Тэгэхээр хэрвээ хөтөлбөрт хамрагдвал, эсвэл зээл авсан тохиолдолд төсөвт тодотгол хийж таарах уу?


-ОУВС-тай хөтөлбөр хэрэг­жүүлэх тохиолдолд, мөн бусад оронтой төсөвт нөлөөлөх хэм­жээний гэрээ хэлцэл хийж,  хэрэгжүүлж эхлэхээр бол төс­вийн тодотгол хийж таарна.  


-Зээл авсан тохиолдолд нэг зүйл давхар яригдана. Тэр нь өрийн тааз. ДНБ-ий 85 хувьд хүргэхээр байгаа шүү дээ...


-Гадаад, дотоодоос авсан зээл эдийн засгийн болон төс­вийн маш том дарамт болж хувирсан гэдгийг авсан зээлийнхээ хүүнд төлж байгаа мөнгөнөөс харж болно. Ирэх онд зөвхөн хүүнд 1.3 их наяд төгрөг төлнө гэж Засгийн газар оруулж ирж байна ш дээ. Энэ нь төсвийн орлогын тавны нэг гэсэн үг. Ийм учраас өрийн дарамт хэрээс хэтэрч байна гэж хэлээд байгаа юм. Төрийн байгууллагын ажиллагсдын ца­линтай, эсвэл тэтгэвэр, тэт­гэмжтэй бараг тэнцүү хэмжээний мөнгийг зээлийн хүүнд төлж байна.  Энэ их зээлийн ихэнх нь  өнгөрсөн дөрвөн жилд бий болсон. Энэ Засгийн газар одоохондоо зээл аваагүй байна. Гэтэл одоо байгаа зээлийн босго нь ДНБ-ий 82 хувьд хүрчихсэн байж байна. 


-Ярилцагын эхэнд шинээр барих барилга, байгууламжид хөрөнгө төсөвлөөгүй гэж хэл­сэн. Мөн зарим гишүүн тэв­чиж болох зардалд оруулж нэлээд хэмжээний мөнгө хэм­нэсэн гэсэн. Гэтэл төс­вийн ерөнхийлөн захирагч нар буюу сайд нарын багц тодор­хой хэмжээгээр нэмэгд­сэн байсан?


-Зарим сайдын багц нэмэгд­сэн. Гэхдээ тэр нь бүтцийн өөрчлөлттэй холбоотой юм. Жишээлбэл, хоёр яамыг Хөдөл­мөр, нийгмийн хамгааллын яам болгон нэгтгэснээр төсөв нь нэмэгдсэн. Ер нь бол төсвийн ерөнхийлөн захирагч болгоныг зардлаа хэмнэ гэж байгаа. Хүүхдийн мөнгө, тэт­гэвэр тэтгэмж зэрэг зардлаас бусдыг нь нэг хувиар хэмнэх шийдвэрийг гаргаад байна. 


-Мөн улсын төсвийн хө­рөнгө оруулалтын асуудал нэ­лээд яригдсан. Хэчнээн хэмжээ­ний мөнгө хэмнэж чадсан бэ?


-Хөрөнгө оруулалтын зард­лаас нийтдээ 60 орчим тэрбум төгрөг танагдсан. 


-Төсөв хэлэлцэхтэй зэрэг­цэн Аж ахуйн нэгжийн ор­логын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруу­лах тухай хуулийн төс­лийг хэлэлцэж байгаад эр­гээд татчихсан. Энэ хуу­лийн төслөөр татварын хөнгө­лөл­­тийн асуудал яригдсан. Үүнийг харахаар нэг бол татвар нэмнэ, нэг бол тат­вараас хөнгөлнө гээд байх юм...


-Яг энэ асуудал дээр тат­варын хөнгөлөлт, чөлөөлөлтийг илүү анхаарах ёстой. Өнөөд­рийн байдлаар нийтдээ 250 төрлийн хөнгөлөлт, чөлөө­лөлтөөр 2016 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлт олгогдож байгаа. Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулалтын орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд зарим татварын заалт саад болоод байгаа. 


-Жишээлбэл?


-Нэмүү өртгийн татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны наадмын өмнө батлагдсан юм. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэг­жихээр. Тус хуульд жишээлбэл, байгууллага, аж ахуйн нэгжийн үндсэн хөрөнгө бүрдүүлэхэд авсан хөрөнгийг нэмүү өртгийн албан татварын суутгалд оруулахгүй гэсэн байдаг. Тэгэ­хээр нэмэлт 10 хувийн ачаалал аж ахуйн нэгжүүдэд үүсчихээд байгаа байхгүй юу. Энэ бүгдийг нэг бүрчлэн авч үзэх хэрэгтэй. 


-Ер нь бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүдээ дэмжих­гүйгээр эдийн засгаа сэргээнэ гэж байхгүй. Тэгвэл ирэх оны төсвийн төсөлд аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн бодлогын зохицуулалтууд хэр орсон бэ?


-Бизнесын салбарт төр оролцоод ирэхээр буруу бол­чихож байгаа юм. Тиймээс хам­гийн түрүүнд төр эдийн засгийн орчноо, эдийн зас­гийн суурь үзүүлэлтүүдээ сайжруулсан байх хэрэгтэй. Төсвийн ал­дагд­лыг хэт өндөр батлаад гарга­чихаар иргэд, аж ахуйн нэгжид очих зээл ховорд­чихдог юм. Яагаад гэхээр, Засгийн газар өөрөө арилжааны банкнаас бүх мөнгийг нь зээлчихдэг. Тэгэ­хээр зээл олдохгүй, ховор юм­ны үнэ өндөр байдаг тул зээ­лийн хүү өсөөд байгаа юм. Зээлийн хүүгээ буулга гэж мянга хашгираад нэмэргүй.  Ийм учраас бодлогын алдаагаа засъя, төсвийн алдагдлаа буу­руулъя гээд байгаа юм. Дээр нь татварын хууль эрх зүйн орчин ойлгомжтой, тогтвортой байх ёстой. Энэ бүхнийг төсөв, мөнгөний бодлогоор давхар шийдэж явах ёстой. 


-Мөнгөний бодлогын тухай хэллээ. Тэгвэл ирэх оны төсөвтэй мөнгөний бодлогын үндсэн чиглэл хэр уялдсан байгаа вэ?


-Монголбанкны оруулж ирсэн байр суурийг үзэхээр төсвийн алдагдал өндөр байна гээд, мөнгөний бодлогыг ха­туу байлгах бодлогыг санал болго­сон. Үүнийг дэмжиж байгаа. 


-Бодлогын хүү буух шинж байна уу?


-Том төслүүд хэрэгжээд, эдийн засгийн суурь үзүү­лэлтүүд сайжирвал бодлогын хүү бууна. Цаг хугацааны асуу­дал. Зөв бодлогыг тууштай хэрэгжүүлж байж үр дүн гарна. 


-Эдийн засгийн суурь үзүү­лэлтүүд том төслүүдтэй холбоотой. Гэхдээ нэг их яригдахгүй байна. Эдийн зас­гийг сэргээх онцгой хөтөлбөрт энэ тухай туссан байна уу?


-Туссан. Том төслүүдээ явуулах, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд нэлээд хэдэн чухал санал байсан. Шүүмжлэх зүйл гэвэл зээлд дахиад л илүү анхаарал хандуулаад байх шиг байна. Яг эсрэгээрээ хувийн хэвшлээ Засгийн газар дэмжиж ажиллаж байж хямралаас гарна. Хувийн хэвшил амжилттай ажиллах салбарт төр хамраа ч цухуйлгаад хэрэггүй.


-Та Засгийн газрыг нэ­лээд шахаж ажилладаг хүн. Тэг­вэл өнгөрсөн 100 хоногийн ху­га­цаанд Засгийн газар хэр ажил­ласан гэж дүгнэж байгаа вэ?


-Алдаа, оноо дунд л явж байна. Авч хэрэгжүүлж байгаа бодлогоос гарах үр дүнгээ нэг бүрчлэн тооцохгүй байна уу даа гэж харж байна. Тийм учраас нэлээд хэдэн алдаа гаргасан. Хоёрдугаарт, эдийн засгийн байдал ийм хүнд үед Засгийн газарт жаахан хурд дутаад байгаа зүйл ажиглагдаж байна. Онож байгаа зүйлүүд ч бий. Жишээлбэл, бодлогын төвшинд ярьж байгаа зүйлүүд дээрээ нэлээд шийдэмгий байх шиг байна. Харин ямар цаг хугацаа зарцуулахыг нь сайн мэдэхгүй. Нөгөөтэйгүүр, яг одоо үнэлгээ, дүгнэлт өгөхөд эрт байна. Хэлж ярьснаар нь дүгнэдэг цаг үе өнгөрчихсөн. Үр дүнгээр нь дүгнэх ёстой. Аж ахуйн нэгжийн санхүүгийн байдал сайжирсан уу, эдийн засаг тогтворжсон уу, ажлын байр нэмэгдсэн үү, ард иргэдийн амьдрал сайжирсан уу гэдгээр л эцсийн дүгнэлтийг хийнэ. Энэ хэд нь муудаад байхаар сайн гэж дүгнэх ямар ч боломжгүй шүү дээ. Эсвэл энэ үзүүлэлтүүд нь сайжирсан байхад муу ажилласан гэж хэлээд байх утгагүй. Алдаа нь бага, оноо нь их байгаасай л гэж хүсч байна.

 

“НАМАЙГ САНГИЙН САЙД БОЛ ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ. ХОЁРДУГААРТ, БИ ӨӨРӨӨ САЙД БОЛЪЁ ГЭЖ ГҮЙГЭЭГҮЙ”

 

-Төсвийн асуудлаас хазай­гаад жаахан улстөржсөн цөөн асуулт асуух гэсэн юм.  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэг удаа “чөтгөрийн тойрог” гэж байгаад нэг үг хэлсэн. Юу гэхээр, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар хоёр нийлж байгаад төсвөө батлуулдаг гэж хэлж байсан. Энэ үгийг нэг их сайн ойлгоогүй?


-Ц.Нямдорж андуурсан бай­на лээ. Яагаад гэхээр, намайг 2012-2016 онд УИХ-ын АН-ын бүлгийн гишүүдтэй нийлж төсвөө хийдэг, ажлын хэсгийн гишүүн гээд ойлгочихсон юм шиг байна лээ. Би МАН-ын бүлгээс байгуулагддаг ажлын хэсэгт орж эрх баригчдын оруулж ирсэн төсвийг нэлээд шүүм­жилдэг байсныг та бүгд сайн санаж байгаа байх. Гэхдээ зөвхөн шүүмжлэх байр сууринаас байнга хандаж байгаагүй. Төсвийн бод­лого, мөнгөний бодлого нь буруу яваад байсан учраас ту­хайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар дээр Л.Энх-Амгалан, Д.Хаян­хярваа бид нар орж эдийн засгийн  бодлого дээр чинь ийм ийм алдаанууд гараад байна, ингэж засмаар байна гэсэн санал өгч, бүтэн цаг 30 минут тайлбарласан. 


-Таны саналыг хүлээж авсан уу?


-Аваагүй ээ. Хэрвээ бод­логын алдаануудаа хоёр, гур­ван жилийн өмнө зассан бол өнөөд­рийнх шиг ийм хямрал нүүрлэхгүй л дээ. Төсөв, зээ­лийн мөнгийг бодлогогүй, ха­маагүй цацлаа гээд тэд нар сонгуульд ялсан юм алга. Хоёрын хооронд жижиг эрх аш­гаар төсөвт хандчихаар эцсийн үр дүн сөрөг гардаг гэдгийг би мэдэхийн дээдээр мэддэг юм аа. 


-Та 2008 онд Төсвийн байнгын хорооны дарга бай­сан байх аа?


-Тийм. Нэг жил Төсвийн байнгын хорооны даргаар ажил­лаад, ЗГХЭГ-ын дарга болж байсан. Тэр үед мөн ялгаагүй төсвийг танаж л байсан. Дараа жил нь Засгийн газрын гишүүн болоод явчихсан. Тэгэхээр Ц.Нямдоржийн хэлсэн шиг зүйл болж байгаагүй гэдгийг л хэлье дээ. 


-Та Засгийн газарт ажил­лаж байсан туршлагатай. Дээрээс нь эдийн засагч хүн. Засгийн газар байгуулагдахад тэр тусмаа таныг Сангийн сайд болох байх гэж олон хүн таамаглаж байсан. Та яагаад Сангийн сайд болоогүй юм бэ?


-Нэгдүгээрт, намайг Сан­гийн сайд бол гэж хэлээгүй. Хоёрдугаарт, би өөрөө сайд болъё гэж гүйгээгүй. Өмнө нь Ерөнхий сайдын эдийн зас­гийн бодлогын зөвлөх, Сан­гийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний сайд, ЗГХЭГ-ын дарга гэсэн албан тушаалыг хашиж явсан. Ингэхдээ нэгэн дээр нь ч энэ ажлыг хиймээр байна, би дарга болмоор байна гэж энэ насандаа нэг ч хүнд хандаж үзээгүй. Тухайн үед Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга болоход “Манай улс ОУВС-тай ойлголцож хөтөлбөртэй болмоор байна, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаа гацаатай байна” гэсэн үндэслэлээр Сан­гийн яамны төрийн нарийн бич­гийн дарга болооч гэж тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр хэлж байсан. Анх санал тавихад нь татгалзаж байсан. 2007 онд найзуудтайгаа зааланд тог­ло­чихоод гэр рүүгээ орж явахад тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр утасдаад чамайг Эрчим хүчний сайд болгомоор байна гэсэн. Тэгэхэд нь "Би эрчим хүчний мэргэжлийн хүн биш, эдийн засагч хүн. Тэгэхээр наад ажлыг чинь хийж чадахгүй байх аа" гэж хэлж байсан. 


-Гэхдээ Эрчим хүчний сайд болсон биз дээ?


-Тэгэхэд С.Баяр дарга “Эрчим хүчний мэргэжлийн хүн хангалттай байгаа. Гэхдээ эрчим хүчний салбарын эдийн засаг, санхүүгийн байдал амар­гүй байгаа учраас эдийн засагч хүнийг Эрчим хүчний сай­даар тавимаар байна” гэж хэлж байсан юм. Мөн Сү.Батболд Ерөнхий сайд бол­чихоод намайг дуудаад, хамтарч ажилламаар байна гэсэн. Ингэснээр ЗГХЭГ-ын дарга болсон. 


-Энэ удаагийн УИХ-д ч гэсэн Төсвийн байнгын хо­рооны дарга болооч гэж санал тавьсан уу?


-Тийм. Манай намын Удир­дах зөвлөл дээр намын дарга орж ирээд Төсвийн байн­гын хорооны даргаар Ч.Хүрэлбаатарыг томилуулах санал­тай байна гэдэг санал хэлсэн. Тэгээд л Байнгын хороо­ны дарга болсон доо.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ онд автомашинаа хулгайд алдсан гэх 220 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан тохиолдолд ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА хүлээнэ
Урт хугацаанд мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан бүлэг этгээдийг тагнуулын байгууллага шалгаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.131.250.130)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
    2016 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (150.129.140.31)
    Чи өөрөө оролцоод 10 хувь нэхээд байдаг биз дээ..
    2016 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.190.197)
    Эрчим хүчний сайд байхдаа Бямбацогтоос авсан авилгалын баримт, бичлэгээ дэлгүүлэх гээгүй юм бол. дуугаа байсан нь дээрдээ
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.190.197)
    Энэ. Собак их хуцах юм даа
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.189.219)
    Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.189.219)
    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон.
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.189.219)
    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурч
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.189.219)
    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.189.219)
    Буурай болон хөгжиж байгаа улс орны хөгжлийн хамгийн зөв зам нь батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбарыг 100 төрийн өмчид байлгах социалист эдийн засгийн чиглэлийг баримтлах, харин бусад бүх салбарыг 100 хувийн өмчид байлгах капиталист эдийн засгийн чиглэлийг баримтлах явдал юм. Конвергенцийн онолыг боловсруулсан дэлхийн нэрт эдийн засагчид
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    4 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    16 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    31 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    39 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 7 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 46 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 59 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК