Авто замын осолтой холбоотойгоор хүүхэд бэртэж, амь насаа алдах тоогоор Монгол улс гамшгийн хэмжээнд очоод байгаа учраас НҮБ-аас хүртэл анхаарал хандуулж эхэлжээ.
Ялангуяа өвөл болж хальтиргаа гулгаа эхэлсэнтэй холбоотой өнгөрсөн 14 хоногт зам тээврийн нийт 250 осол цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байгаа нь өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлттэй байна.
Иймээс олон нийтэд зам тээврийн осол зөрчил, түүний эргэн тойрон дахь зарим зохицуулалттай холбоотой цаг үеийн асуудлаар Замын цагдаагийн газар, Албан журмын даатгагчдын холбооноос хамтарсан мэдээлэлийг 12.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд хийхээр болжээ.