Малайзад халдлагад өртсөн Монгол эмэгтэй эх орондоо ирсэн талаар ГХЯ-наас мэдээллээ.
Хэрэг өнгөрсөн зургаадугаар сарын 15-ны өдөр гарсан байдаг. Тодруулбал, Малайзын Холбооны Улсад Монгол улсын иргэн Н.Номин-Эрдэнийг машинд сууж байхад нь буудсан.
Гэмт этгээдүүд Малайзын иргэн, бизнесменийг онилон буудсан боловч хажууд нь сууж байсан Монгол эмэгтэй суманд нь өртсөн тухай тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан юм.
Улмаар, түүний биед байгаа хоёр ширхэг сумыг хагалгаа хийж авсан хэдий ч Н.Номин-Эрдэнийн биеийн байдал тааруу Малайзын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байжээ. Түүнтэй хамт машинд байсан гэх тус улсын бизнесмен “Монгол эмэгтэйтэй танилцаад удаагүй байгаа, Түүний талаар мэдэхгүй” хэмээн мэдүүлсэн аж.