Нийслэлийн цэргийн дүйцүүлэх алба хаагчид өнөөдөр нийслэлийн гудамж, талбайн цасыг цэвэрлэлээ. Тодруулбал, Улаанбаатар банк, Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэн, төв шуудан, Цэцэг төв, Байгалийн түүхийн музейн уулзвар хүртэлх явган хүний зам талбайн дагтаршсан цас мөсийг цэвэрлэсэн байна.
Засгийн газрын 2008 оны “Журам батлах тухай” 49 дүгээр тогтоолын 10 дугаар хэсгийн Б-д "Дүйцүүлэх алба хаагчид аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, байгалийн болон нийтийг хамарсан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд оролцоно" гэж заасан. НЗДТГ-ын Цэргийн штаб уг тогтоолыг үндэслэн дүйцүүлэх алба хаагчдаар Улаанбаатар банк, Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Төв шуудан, Цэцэг төв, Байгалийн түүхийн музейн уулзвар хүртэлх явган хүний зам талбайн дагтаршсан цас мөсийг цэвэрлүүлсэн юм.