Монголын үндэсний бөхийн холбооноос Допингийн эсрэг сан байгуулахаар санал гаргажээ. Тус холбооноос бөхчүүд, бөх сонирхогчид, байгууллага, хамт олныг допингийн эсрэг нэгдэхийг уриаллаа. Монголын үндэсний бөхийн холбооны дэргэд допингийн шинжилгээ авах лабораторитой болох, ганц наадам гэлтгүй заалны барилдааны үед ч шинжилгээ авдаг болохоор зорьж байгаа ажээ.