Өнөөдөр уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх өдөр тохиож байна. Дэлхий дахинаа 2009 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 12-ны өдрийг "Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн.
2016 онд уг өдрийг "Амлалтаа биелүүлцгээе-Хатгалгааны эсрэг хамтлаа" уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэж байна.
Уушгины хатгалгаа өвчин, сэргийлэх боломжтой хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, байгууллага хамт олны анхаарлыг хандуулах, ухуулга нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх зорилготой.