Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ноцтой ослууд гарчээ.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Сант сум 4-р багт оршин суух М /эр.37н/ жолоочтой “Toyota Marino” автомашинд техникийн сааталын улмаас гал гарч, шатаж, улмаар жалга уруу онхолдож, зорчигч Өвөрхангай аймаг Арвайхээр сумын харьяат Д /эр.41н/, Баянгол сумын харьяат Б /эр.37н/ нар ослын улмаас амиа алдсан хэргийг шалгаж байна.
Мөн СБД-16 хороо Дарь-Эхийн зам, 33-н буудлын замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын “Daewoo BS-106” автобусны жолооч А нь “Hyundai Sonata-6” маркын автлмашины жолооч Э, “Hyundai Porter” маркийн автомашины жолооч Ч нартай мөргөлдөж, хоёр зорчигч хүнд бэртжээ. БЗД-26 хороо Хүннү гудамж, “Дүнжингарав” худалдааны төвийн зүүн замд “Hyundai Sonata-6” автомашины жолооч М нь замын гэрэлтүүлгийн шон мөргөж, зорчигч сургуулийн хоёр хүүхэд гэмтэл авчээ. Жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.