Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөрийн ахалсан ажлын хэсэг Баянхонгор аймаг дахь ажлаа өнөөдөр эхлүүллээ.
Ажлын хэсэг Баянхонгор аймагт 2016 оны 11 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд ажиллах бол 11 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Говь-Алтай аймагт, 11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Завхан аймагт, 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Тосонцэнгэл суманд ажиллах юм.
Дээрх аймаг, сумын иргэд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд хандахыг хүсвэл тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Н.Батчулуун /утасны дугаар 99106130/-тай холбогдох боломжтой.