БНСУ-Хятад-Монголын олон улсын төмөр замын нэгдсэн тээврийн маршрутыг энэ сарын 9-нд албан ёсоор ажиллуулж эхэлжээ.
Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын Бээжин хотын Төмөр замын хэрэг эрхлэх газар, тус улсын Хэбэй мужийн гармын групп компанитай хамтарчээ.
Энэ тухай Бээжин хотын төмөр замын хэрэг эрхлэх газраас мэдээлсэн байна.
Энэ сарын 9-ний 11:00 цагт БНСУ-ын бараа бүтээгдэхүүн ачсан галт тэрэгний цуваа Чинь Хуан Дао гармаас хөдөлсөн ажээ. Тус галт тэрэг БНХАУ-ын Эрээн боомтоор дамжин Монгол Улсад ирэх юм байна.
Ачааны 50 чингэлэгтэй уг галт тэрэг долоо хоног тутамд нэг удаа аялах гэнэ. Ингэснээр манай улс руу тээвэрлэгдэн ирэх БНСУ-ын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хугацааны тэн хагасыг хэмнэх бөгөөд өртгийг мэдэгдэхүйц буруулах аж.