Өчигдөр их хэмжээний цас орж, зам даваа хаагдан халтиргаа, гулгаа үүссэнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Автозам, замын байгууламжийг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байсан билээ.
Тэгвэл өнөөдөр 10:00 цагаас Улсын хэмжээнд хаасан автозам, замын байгууламжийг нээсэн байна.
Иймд хөдөө орон нутгийг зорих жолооч нар замын гадаргуу, зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүссэн байж болзошгүй тул анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.