“Уулс дөл” ХХК ариун цэврийн шаардлага хангаагүй газар биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүйгээр “Баян Алтай барагшун” гэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ.
Мөн тус бүтээгдэхүүнээ автомашинд хадгалж, тээвэрлэлтийн горим алдагдуулж, иргэдэд гар дээрээс худалдаалдаг байсан байна. Тус компани нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тэдний хууль бус үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Мэргэжлийн хяналтын газартай хамтарсан шалгалтынхаа үеэрээ илрүүлжээ.