АТГ энэ сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 267 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ.
Өнгөрсөн долоо хоногт 241 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 198 нь зөрчилгүй байсан бол 2-ыг нь буцааж, 40-ийг нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 254 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байгаа аж.
Автотээврийн үндэсний төвийн Авто үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Мөнхжаргал, нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн С.Одонтуяа, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ж.Эрдэнэбат нарын зэрэг 198 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.
Сэтгэгдэл (1)