Төрийн орон сууцны корпорацийн дэд захирлаар томилогдохоор нэр дэвшсэн Б-ийн мэдүүлгийг АТГ хянаж үзээд илт зөрчилтэй гэж үзжээ.
Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр АТГ 2 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаасан байна.
Харин ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 40 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгчээ.