АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо (АЗХ) өнгөрсөн бямба гаригт Үндэсний зургадугаар хуралдаанаа хийлээ.
Хуралдаанаар удирдлагын бүрэлдэхүүнээ өөрчилж УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга асан С.Дэмчигийг АЗХ-ны ерөнхийлөгчөөр сонголоо.
Мөн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр тав, дэд ерөнхийлөгчөөр 10 хүнийг сонгожээ. Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Б.Ган-Очир, Г.Оюунбат, Г.Эрдэмхишиг, Б.Өлзийбаяр, Ж.Сугарсүрэн нар тодорчээ. АЗХ удирдлагын бүрэлдэхүүнээ ингэж өргөтгөж байгаа нь уналтад ороод буй намаа сэргээхэд орон даяар залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой гэнэ.
Энэ утгаараа удирдлагын бүрэлдэхүүндээ хөдөө орон нутгийн салбар зөвлөлүүдийнхээ төлөөллөөс оруулсан байна. Тус хуралдаанд 21 аймаг, есөн дүүргийн салбар зөвлөлийн удирдлдагуудаас бүрдсэн 200 орчим хүн оролцжээ.