Архангай аймгийн Тариат сум, Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замд байрлах Тэрхийн голын 217.1 у/м төмөр бетон гүүрэнд их засварын ажил гүйцэтгэж байгаа билээ. Хэдийгээр их засварын ажил дуусаагүй байгаа боловч 30 тн даацын хязгаарлалттайгаар үндсэн гүүрээр зорчих болсныг тус яамнаас иргэд, олон нийтэд мэдээллээ.
Тиймээс тээврийн хэрэгслийг тус голоор саадгүй нэвтрүүлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яам болон Зэвсэгт хүчний жанжин штабын хооронд байгуулсан гэрээний дагуу хөвдөг гүүрийг өнгөрсөн долдугаар сарын 08-ны өдрөөс Тэрхийн гол дээр дэлгэн ажиллуулж, энэ сарын 08-ны өдөр хурааж авсан байна.