Энэ сарын 13-нд Шинэ Зеландад 10 км-ийн гүнд 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн улмаас байшин барилгууд болон зам талбай эвдэрч сүйтгэгдсэн гэсэн мэдээлэл байна.
Тэгвэл уг газар хөдлөлт болон газар хөдлөлтийн дараах чичиргээнд тус улсад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэд өртөөгүй болохыг Канберра дахь ЭСЯ-наас мэдэгдэв.
Сэтгэгдэл (1)