Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хотын дарга иргэдтэй уулзав

2016-11-15
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсдог.

Уламжлал ёсоор хотын даргатай уулзах хүсэлт, өргөдлөө ирүүлсэн  иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад  нийслэлийн Засаг даргын  Тамгын газар, нийслэлийн харьяа  агентлаг, газар,  төрийн өмчит үйлдвэрийн удирдлагууд оролцсон юм.

 

Хотын даргатай уулзсан эхний иргэн Чингэлтэй дүүргийн иргэн Н.Төгссайхан байлаа. Тэрээр БЗД-ийн 14-р хороо, 14-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхоны орчимд зам тавиулах нэн шаардлагатай байгаа талаар Засаг даргад танилцуулсан юм.

 

Түүний тавьсан асуудалд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын удирдлага зохих хариултыг өглөө.  Ирэх дөрвөн жил  төрийн өмчийн сургууль , цэцэрлэггүй хороо гэж байхгүй болгох зорилт тавьж байгаагаа хотын дарга хэллээ.

 

2017 онд гэхэд 31 сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийхээр  үндсэн чиглэлд тусгасан гэдгээ хэлж,  иргэн  Н.Төгссайханы  хүсэлт бол  нийслэлийн иргэдээс тавьдаг нийтлэг санал учраас анхааран ажиллахаа ярьлаа.



Баянзүрх дүүргийн иргэн М.Бат-Очир СБД-ийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн хойд талын орц, гарцыг хаасан асуудлаар хотын даргатай уулзлаа.

Тэрээр “Тухайн газрыг 2016 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн орох гарах гарцгүй болгож хаана гэсэн мэдэгдэл өгсөн. Нийслэлээс газар өмчилж өгөх болон хувьчлахдаа иргэдийг боддог байх хэрэгтэй” гэв.

Энэ талаар СБД-ийн Өмч, газрын харилцааны албаны мэргэжилтэн “Уг хэсэгт иргэн Л.Сосорбурам 14 га газартай. Анх өөрийн баталгаажсан талбайгаар хашаагаа бариагүй байсан бөгөөд одоо барьж байгаа.

Энэ талаар иргэдээс маш олон гомдол мэдүүлж, Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандаад байгаа”-г мэдэгдлээ. Нэг иргэн 14 га газар эзэмшиж, хашаа хатгаснаас олон нийтийн эрх ашиг хөндөгдвөл төр газраа авч, орц гарц гаргаж, иргэдийнхээ эрх ашгийг нэгд тавина гэдгийг хотын дарга хэлсэн юм.

Үүнээс гадна Баянзүрх дүүргийн иргэн Т.Түмэн-Өлзий нийслэлийн төр, захиргааны байгууллагууд хүнд суртал ихтэй, өгсөн өргөдөл гомдлыг цаг хугацаанд нь шийдвэрлэдэггүй гэсэн гомдол гаргаж байна.

Тухайлбал, 2016 оны 2 дугаар сараас эхлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар холбогдох байгууллагуудад материалаа бүрдүүлж өгсөн ч одоог хүртэл шийдтэй хариу өгөөгүй гэлээ. Хотын дарга С.Батболд түүний тавьсан гомдол саналыг судалж, холбогдох байгууллагуудад уламжлахаа хэлээд “Төр захиргааны байгууллагын алдаа оноог зөв харж чаддаг, нүд чих болж чадах залуусыг дэмжинэ. Мэргэжилдээ эзэн болсон, төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг мэддэг залуусыг удахгүй нээлттэй ажлын байранд урина. Таныг бас ажилд урьж байна” гэлээ.

Мөн үндэсний үйлдвэрлэгч “БЧГ” ХХК Улаанбаатар хотын хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх боломжтой талаараа танилцууллаа. Барилга угсралт, төмөр хийцийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг тус компани импортын тоног төхөөрөмжийг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

Патентыг нь албан ёсоор авсан хог ачиж, буулгах, хадгалах тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ ашиглан, Улаанбаатар хотын хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэв. Нийслэлийн Захирагчийн ажлын алба тус компанитай хамтран ажиллах чиглэлээр уулзалт хийх боломжтойг хэллээ. Хотын дарга ч импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжихийг онцолсон юм.

Баянгол дүүргийн иргэн, ахмад эмч Б.Эрдэнээ мөн хотын даргатай уулзаж, саналаа уламжиллаа. Тэрээр Шастины нэрэмжит 3-р эмнэлэгт ажиллаж байх хугацаандаа архи, тамхи, хар тамхины хор уршгийн эсрэг эмчилгээ хийдэг байсан байна. Үүнийгээ улсын эмнэлгүүдийн эмч нарт зааж сургах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Ахмад үеийн, туршлагатай хүмүүсээ сонсч, тэднээс зөвлөгөө авч ажиллахаа хотын дарга хэллээ.

Хотын дарга  иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, асуудлыг шийдэж,  шийдэх гарц олохын төлөө ажиллаж байгаад иргэд талархаж байна.  Нэг удаа уулзаад өнгөрөх биш асуудлыг хэрхэн шийдсэн мэдээллээ ч хотын  даргад ирүүлэхийг  холбогдох албаны дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Сүхбаатар аймагт бүртгэгдсэн 3 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамыг түр хугацаанд хаана
Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Баярцогт: АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчийн хувьд бүх фракцынхаа эв нэгдлийг хангаж ажиллана
    18 мин
  • Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
    36 мин
  • Сүхбаатар аймагт бүртгэгдсэн 3 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    43 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай
    2 цаг 5 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    2 цаг 17 мин
  • Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 100 төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөллөө
    2 цаг 28 мин
  • Ц.Идэрбат: Хаврын тариалалтад шаардлагатай 10 мянган тонн түлшийг 3400 төгрөгөөр тариаланчдад нийлүүлнэ
    2 цаг 52 мин
  • Э.Батшугар: Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийдэг болгоно
    3 цаг 15 мин
  • Л.Энх-Амгалан: Түүхийн боловсролын утга, холболт, хүргэх арга дутмаг байгаад эрс өөрчлөлт хийх ёстой
    4 цаг 11 мин
  • Сингапурт түрээсийн скүүтэрийг явган хүний зам руу ороход автоматаар хурдыг бууруулж, хөдөлгөөнийг хязгаарладаг болжээ
    4 цаг 32 мин
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
    5 цаг 15 мин
  • Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамыг түр хугацаанд хаана
    6 цаг 0 мин
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
    6 цаг 22 мин
  • Израил, Ливан улс 1993 оноос хойш анх удаа шууд хэлэлцээ хийв
    6 цаг 29 мин
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
    6 цаг 37 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 39 мин
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
    6 цаг 45 мин
  • Хаан Чарльз III АНУ-ыд айлчлах үеэрээ Эпштейний хэргийн хохирогч нартай уулзахгүй
    7 цаг 3 мин
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
    7 цаг 13 мин
  • Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ
    7 цаг 31 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК