Өсвөр насны хүүхдүүд газ үнэрлэж мансуурах тохиолдолд нэмэгдэж буй талаар сүүлийн үед эмч мэргэжилтнүүд анхааруулах болсон. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр хоёр хүүхэд газ үнэрлэж мансуурсан хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 13-нд нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нэгэн орон сууцны орцонд хүүхдүүд газ үнэрлэж байна гэж сэжиглэсэн орцны жижүүр цагдаад дуудлага өгсөн байна. Цагдаа нар ирэх гэж буйг мэдсэн хүүхдүүд орцноос гарч зугтсан бөгөөд нэг нь зугтаж яваад ухаан алдан унасан байна.