Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилэн сэргийлэх хэлтсээс нийслэл хотын гудамж талбайд наагдсан “Саун, массаж, спа” гэх зарын дагуух үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна.
Шалгалтын явцад 1398 зар хуулж авсан бөгөөд эдгээр зарыг өгсөн 84 иргэнийг rap утас эзэмшигчийн дугаараар илрүүлэн шалгаж эхэлжээ. Мөн Баянзүрх дүүрэгт саун массаж ажиллуулж, ард нь иргэдийн биөийг үнэлүүлж байсан хоёр иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм байна. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт нууц далд хэлбэрт шилжжээ.
Сэтгэгдэл (2)