Үргэлжлэн орсон цасны улмаас энэ сарын 1-нээс эхэлж зам, даваа гүвээнд шуурхай ажлын хэсэг ажиллуулж, эргүүл гаргаад байна.
Өчигдөр болсон Онцгой комиссын хуралдаанаар энэ сард сүүлийн 10 жилд тохиогоогүй онцгой хүйтрэлт болох төлөвтэй байгааг анхааруулсан.
Иймд цас их орж, нөхцөл байдал хүндрэх магадлалтай 19 цэгт шуурхай албаныхан ажиллаж байгаа юм. Ирэх баасан гаригаас цас нэмэгдэн орж, нөхцөл хүндрэх магадлалтай тул ирэх сарын 1-нээс эргүүлийн цэгийг нэмж 28 газарт байрлуулах юм байна.