Үндэсний Статистикийн Хорооноос энэ оны эхний есөн сарын байдлаар жижиглэн худалдааны борлуулалт өмнөх оны мөн үеэс 16.5 хувиар буурч, гурван их наяд 746.8 тэрбум төгрөг болсон гэж мэдээллээ.
Сүүлийн зургаан сарын хугацаанд валютын ханшийн өсөлт огцом эрчимжсэн нь хүнс импортолж байгаа компаниудын хувьд тулгамдсан асуудал болжээ.
Хамгийн их борлуулалтай ашигтай наймаа бол жижиглэнгийн худалдаа гэж аж ахуй нэгж байгууллага, хувь хүмүүс үздэг.
Оны эхний гурван улирлын дүнгээр жижиглэн худалдааны борлуулалт 2012 онд өмнөх оноосоо хоёр дахин өсөж, 2.4 их наяд төгрөгт хүрсэн байдаг. Үүнээс хойш жижиглэн худалдааны борлуулалт өсөлтөө тогтмол хадгалж байсан ч энэ онд ийнхүү буурлаа.
Улсын хэмжээнд оны эхний есөн сард 69.5 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 38.1 хувь нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт хамаарч байгаа юм.
.