Баянгол дүүргийн Тэмүүлэл хотхоны 105 дугаар байр 6 давхарт айлаас утаа гараад байна гэх дуудлага өчигдөр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ.
Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 10 дугаар ангийн II тасгийн бүрэлдэхүүн ажилласан байна.
Ингээд галыг унтрааж, гэмтэл авсан иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, утаажилт ихтэй байрны оршин суугч 61 иргэнийг утаажилтийн бүсээс гарган болзошгүй аюулаас сэргийлжээ. Гал түймрийг унтраахад Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 13 албан хаагч 4 техник, Баянгол дүүргийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник, Нийслэлийн аврах ангийн 8 албан хаагч 2 техник зэрэг нийт 8 техник, 29 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй гарч, хурдан шуурхай унтраасан байна.