Эрээн рүү их хэмжээний байгалийн чулуу хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг Замын-Үүд дээр галын газрын гаалын улсын байцаагчид илрүүлжээ.
Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн 22-р галт тэрэгний 143 дугаартай тээшийн галт тэргэнд гаалийн ажилтнууд шалгалт хийжээ.
Шалгалтаар тээшийн гаалт тэрэгний агааржуулалтын хоолой, ажлын өрөөний дээд тал, тээшийн заалны хаалганы дээд тал, нүүрсний саван дотор 109.5 кг зээрийн эвэр, 18 кг байгалийн чулууг нуусан байсан аж. Дээрх зүйлсийг холбогдох байгуллагад шилжүүлсэн байна.