Гал алдсны улмаас гэр бүлээрээ түлэгдсэн иргэдийн өмнөөс хуурамч данс нээж, мөнгө луйвардаж байна гэх мэдээлэл өнөөдөр цахим ертөнцөд газар авлаа.
Тодруулбал гал алдаж, түлэгдсэн гэр бүлд туслахыг хүссэн хандивын данс бүхий мэдээлэл цахим ертөнцөд хөвөрч байсан бөгөөд энэ талаар дуучин Нара өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Эдгээр хүний зовлонгоор бизнес хийгч залиланчдыг маргааш холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулж авах ёстой арга хэмжээг авахуулна. Түлэгдсэн гэр бүлийн хандивын жинхэнэ данс бол ХААН банк 5034598141 Бурмаа. Сайхан сэтгэлт хүмүүстээ баярлалаа. доорх зураг дээр байгаа хуурамч данс руу мөнгө шилжүүлсэн хүмүүс цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй шүү. Сайхан сэтгэлт монгол түмний минь сэтгэл залилагчдын бизнес хийх арга байх ёсгүй" хэмээн бичжээ.
Ямартай ч энэ асуудлыг удахгүй хууль цагдаагийн байгууллагаас шалгаж, үнэн мөнийг тогтоох буй за.