УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийг нийтээр тэмдэглэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 82 хувийн саналтайгаар анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Уг хуулийн төслийн УИХ-аар баталсан нөхцөлд жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд найрамдах улсаа тунхагласны өдөр болгон тэмдэглэх юм. Хэлэлцүүлгийн шатанд зарим гишүүд дээрх хуулийн заалтыг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Тодруулбал, С.Жавхлан, С.Эрдэнэ нар цаг үеийн асуудлаа хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.