Цагдаагийн газраас "Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн түвшин тогтоох" судалгааг гаргажээ. Тодруулбал, Орхон аймагт гэр бүлийн хүчирхийлэл өнгөрсөн оноос 40 хувиар өссөн байна.
Цагдаагийн газар дээрх судалгааг хийхдээ гэр бүлийн хүчирхийлэлд “Их, дунд, бага” өртөгсөд гэж хувааж үзсэн аж. Үүнээс байнга гарч байдаг гэдэгт 640 өрх байгааг тогтоожээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үүсэх нөхцөл олон байдаг ч санхүүгийн хараат байдал, гэр бүлийн таагүй харьцаанаас их шалтгаадаг гэдгийг албаныхан хэлж байна. Иймд судалгааны дүнд гарсан эрсдэлтэй бүлэгт бүртгэгдсэн иргэдийг Цагдаагийн газар хяналтандаа авч хүчирхийлэл үйлдэгчдэд сургалт сурталчилгаа явуулах, сэтгэл зүйг нь өөрчлөхийг зорьж байгаа ажээ.