Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги боомтоор түүх, соёлын их хэмжээний үнэт дурсгал хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ. Хэрэг энэ сарын 04-ний өдөр гарсан бөгөөд гэмт этгээдийг Сайншанд дахь гаалийн байцаагч нар илрүүлсэн байна.
Сэжигтэн Б “Фургон” автомашинаа тусгай нуувч бэлтгэж, шал таазаа давхарлаж, дотор нь 84 төрлийн соёлын эд зүйл нуусан байсан аж. Эл хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа юм байна.
Мөн БСШУСЯ, ШУА-ийн шинжээчид үнэлгээ хийж, тухайн эд зүйлийн үнэ цэнийг тогтоохоор ажиллаж буй ажээ. Зарим шинжээчид хулгайлагдсан эд зүйлийг XVIII-XIX дүгээр зууны үеийнх байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)