Авто Тээврийн Үндэсний Төвөөс цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан улсын чанартай замуудын хөдөлгөөн хэрхэн үргэлжилж байгааг мэдээллээ.
Одоогоор Сэлэнгийн чиглэлийн зам явган шуургатай, 60-н даваа, 52-н даваа болон бусад давааны замын гадаргуу мөстсөн, Тахилтын даваа цас шуурч, зорчих хэсэг нарийсаж, зам хаагдах байдалтай, Дарханы чиглэлд цас шуурч үзэгдэх орчин хязгаарлагдсан байдалтай байгаа тул онц шаардлагагүй бол тухайн чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна.