Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Entreprenuer 2016” талаар болон ханшийн алдагдалтай холбогдуулан уриалга гаргаж буй талаараа мэдээлэл хийлээ.
Хурлын үеэр валютын ханшийн өсөлттэй холбогдуулан арилжааны банкуудыг долларын зээлийн нөхцөлөө уян хатан болгохыг уриалав.
Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав валютын зээлтэй иргэдийн зээлийг төгрөгт шилжүүлэх боломжтой гэдгийг онцлов. Ийнхүү үзэх болсон нь “Иргэний хуулийн 218.1 дэх заалт аж. Тус заалтад “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан байдаг хэмээв.
Сэтгэгдэл (2)