Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам хэдхэн мөчийн өмнө Монгол Улсад ирлээ.
Ес дэх удаагаа Монголд айлчилж буй түүнийг Гандантэгчинлэн хийд болон бурхны шашны бусад сүм хийдийн төлөөлөгчид, лам хуврагууд "Чингис хаан" олон улсын нисэх буудалд угтаж авлаа.
Урьдчилсан хөтөлбөрийн дагуу маргааш 13:00 цагийн үед Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайд Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголын нийт ард түмэн, сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлнэ.