Ойрын өдрүүдэд цас их хэмжээгээр орж, халтиргаа гулгаа үүсээд байгаа билээ. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын зүгээс нийт төрийн болон үйлчилгээний албан хаагчидаа 11 дүгээр сарын 19-20-ны амралтын өдрүүдэд цас цэвэрлэх, халтиргаа гулгааг арилгах ажилд дайчлан ажиллуулах захирамж гаргалаа.
Дүүргийн Засаг дарга нарын зүгээс нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг мөн энэхүү ажилд татан оролцуулж байна. Дайчилгааны үед бэлэн байдалд байх машин техник, тоног төхөөрөмжийг Улаанбаатар хотын цас, мөс, халтиргаа гулгааг арилгах ажилд ашиглахаар шийдвэрлэлээ.
Нийт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэд нийслэлчүүддээ энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж буй бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
Сэтгэгдэл (1)