Монголын чөлөөт бөхийн холбооны өргөтгөсөн хурал өнөөдөр Төрийн ордонд болно хэмээн товлогдож байсан ч хурлыг "Blue sky" зочид буудалд хуралдуулахаар болгож өөрчилжээ. Хурал дөнгөж сая эхэллээ.
Хуралд Холбооны ерөнхийлөгч, Хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, аймаг хариуцсан Дэд ерөнхийлөгчид, зөвлөлүүдийн гишүүд, холбооны аппарат, Гавъяат дасгалжуулагч, Гавъяат тамирчид төлөөлөгчөөр оролцоно. Түүнчлэн аймаг тус бүрээс нэг төлөөлөгч, Спорт хороод, Нийслэл, дүүргийн спорт хороо, Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо, Мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургууль, чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай сургууль, Биеийн тамирын их дээд сургууль, оюутны шигшээ баг, спорт клуб тус бүрээс нэг хүн төлөөлөгчөөр оролцуулцоно гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдэгдээд буй.
Сэтгэгдэл (2)