ОУВС-гийн төлөөлөгчид өнгөрсөн аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 4-нийг хүртэл манай улсад ажилласан.
ОУВС-гийнхантай манай улс хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх асуудал нэлээд эрчимтэй яригдаж байгаа бололтой. Тэгвэл ОУВС-гийн ажлын хэсэг ирэх арванхоёрдугаар сард дахин Монгол Улсад ирэхээр болжээ.
Энэ тухай Монголбанк өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байна. Үүнээс харахад ОУВС-гийнхантай манай улс хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх асуудал нэлээд эрчимтэй яригдаж байгаа бололтой.
Гэхдээ "Стэнд бай" хөтөлбөр хамтран хэрэгжүүллээ гэхэд түүний хүрээнд өгөх мөнгө энэ онд багтан орж ирж чадахгүй гэдгийг Сангийн сайд өөрөө хэлсэн билээ. Мөн манай улсад ажилласан төлөөлөгчдийн дүгнэлтийг ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр дахин авч хэлэлцээд, эцсийн шийдвэрийг гаргадаг.