Манай улс энэ оны эхний гурван улиралд 26 сая ам.долларын самнасан ноолуур экспортолжээ. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 дахин буурсан үзүүлэлт юм.
Харин биет хэмжээгээр тооцвол 398.4 тонн самнасан ноолуур экспортлосон нь 3.2 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Нийт самнасан ноолуурын 75 хувийг Итали руу, 12 хувийг Их Британаи руу, 8.5 хувийг БНХАУ руу экспортолжээ.