МУГТ Б.Гангаамаа дэлхийн долоон ноён оргилын зургаад нь буюу Эльбрус, Эверэст, Килиманжаро, Денали, Акокагуа, Карстенз Пирамид хөл тавьж, эх орныхоо далбааг мандуулаад байна.
Тэгвэл тэрбээр тун удахгүй долоо дахь ноён оргилдоо гарахаар төлөвлөжээ. Тодруулбал гавьяат тамирчин Б.Гангаамаа Антарктид тивийн ноён оргил болох далайн төвшнөөс дээш 4897 метрийн өндөр Винсон Массифт гарахаар бэлтгэлээ базааж байна.Тэрээр ирэх арванхоёрдугаар сарын 15-наас аврилтаа эхлүүлэхээр төлөвлөжээ.