Ихэнх тамхичин бага насандаа тамхинд ордог. Өдөр бүр 80000-100000 залуу тамхичин шинээр нэмэгдэж байна гэх судалгаа бий. Сүүлийн үед тамхичдын тоонд охид, эмэгтэйчүүд элсэж, энэ нь хэвийн үзэгдэл мэт болсон.
Тамхи татдаг эмэгтэйчүүдэд анхаарууштай нэгэн явдал болжээ. Өчигдөр Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд оршин суудаг 44 настай эмэгтэй тамхи татах гэж байгаад үсээ шатааж, улмаар дух, баруун шанаагаа түлсэн хэрэг гарсан байна.
Тэрбээр үүнийхээ хор уршгаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдийг асаагуур, галтай болгоомжтой харьцахыг анхаарууллаа.
Энэ жишээтэй уялдуулан охид эмэгтэйчүүд тамхинд дурлах эсэх нь таны эрх боловч эрүүл мэнд, гоо сайхнаа үнэлж сурах нь юунаас эрхэм гэдгийг анхаарахад илүүдэхгүй биз ээ.