Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ховд аймгийн Алтай, Булган, Үенч суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүнд байна

2016-11-21
0
ЖИРГЭХ

 

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн 2016 оны 3 дугаар тушаалаар 21 аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, аймгуудын Онцгой комисст үүрэг чиглэл өгч, зарим тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх эрх бүхий УОК-ын Шуурхай бүлэг энэ сарын 15-ны өдрөөс орон нутагт ажиллаж байгаа билээ.

 

Баруун болон төвийн бүсийн 13 аймагт Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, зүүн болон говийн бүсийн 8 аймагт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан Шуурхай бүлгүүд ажиллаж байна. Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсгийнхэн бямба гарагт Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумдын нутгаар  ажиллав.

 

11-21-2

 

Дээрх сумдад 11 дүгээр сарын 9-ний өдрөөс хойш цас үргэлжлэн орсны улмаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, мал бэлчээрт гарахад бэрхшээлтэй болжээ. Цасны зузаан тал газраа 25-35 см, гуу жалга, уулархаг болон хунгарласан газраа 50-70 см байна. Ховд аймгийн Цэцэг, Мөст сумын заагт орших 50 км гаруй үргэлжилсэн Барлагийн даваа цасанд боогдсоныг нээхээр “Алтайн зам” ХХК-ийн 11 ажилтан ковш, цас зөөх “Хова” маркийн ачааны машин, автогрейдер зэрэг нийт гурван техник хэрэгсэлтэйгээр 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн хоёр өдөр ажиллаж давааг нээлээ.

 

“Алтайн зам” компани энэ өвөл нийт 300 гаруй тн давс нөөцөлснөөс Барлагийн давааны цасанд боогдсон замыг нээхэд 100 тонн давс хэрэглээд байна. Уг даваагаар Хөшөөтийн уурхайгаас БНХАУ руу хилээр нүүрс тээвэрлэдэг тээврийн хэрэгслүүд ихээр зорчдог ч их цаснаас шалтгаалан сүүлийн 3-4 хоногт тээвэрлэлт бүрэн зогсчээ. Харин Ховд аймгийн ихэнх суманд өнгөрсөн 8 дугаар сард гарсан мал, амьтны гоц халдварт мялзан өвчний улмаас тогтоогоод байсан хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг 11 дүгээр сарын 15-ний өдөр цуцалснаар бусад сумын нутагт оторлож байсан  малчдын нутаг руугаа буцах нүүдэл тасраагүй байна.

 

Цасанд хаагдсан Барлагийн давааг нээснээр Алтай, Булган зэрэг бусад сумдад  отроор өвөлжиж байсан малчид Цэцэг, Мөст сум руу отор нүүдэл хийх, Булган-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон бусад тээврийн хэрэгслүүд чөлөөтэй зорчиж эхэллээ.

 

11-21-4

 

Энэ үеэр Алтай суманд оторлож байгаад Цэцэг сум руугаа нүүдэллэж яваа тус сумын иргэн, “Аймгийн сайн малчин” Ц.Батмөнхтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр,

 

“Би Цэцэг сумын уугуул, Алтай сум руу зургадугаар сард оторт гарсан. Уг нь тэндээ өвөлжих санаатай байсан ч мал, амьтны гоц халдварт мялзан өвчин гарснаас нэлээд удлаа. Одоо харин хорио цээр тавигдаж, мөн цас их орсны улмаас нутаг руугаа буцаж нүүдэллэж явна. Сая хүүхдүүд маань гэрийнхээ  ачаа барааг “УАЗ-69”-т ачаалаад хөдөллөө.

 

Би хошоо (нүүдэл суудлын үед ханыг нь багасгаж барьсан бага гэр) ганцаараа барьж дуусгаад, хүргэн хүүгээ хүлээж сууна.  Манайх 1000 гаруй малтай. Ишиг, хурганы маань хэвлий хэсгээр наалдсан цас шөнөдөө хөлдсөнөөс жаахан хүндхэн л байна.

 

Сая зам, даваа нээгдэж байгаа сурагтай, маргаашнаас сум орчих байх, энэ хавцал ирвэс, чоно ихтэй учраас малаа сайн манахгүй бол болохгүй” гэж хуучиллаа.

 

Ингээд Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан Шуурхай бүлэг Ховд аймгийн Булган сумыг зорих үед орон нутгийн замд анхаарал болгоомжгүй явснаас болж осолдсон автомашинтай тааралдсан юм. Азаар хүн нь хүнд гэмтээгүй, 10 гаруй км газар өвөлжиж буй айлд эсэн мэнд очсон байлаа.

 

11-21-3

 

Ховд аймгийн Булган сумын 70 хувь нь торгууд үндэстэн, 30 хувь нь казах үндэстнээс бүрддэг, 9500 гаруй хүн амтай, Улаанбаатар хотоос 1580 км, Ховд аймгаас 380 гаруй км алслагдсан, БНХАУ-ын Шинжань Уйгарын өөртөө засах орны Алтай аймагтай хил залгаа оршдог сум юм. Хилээр монголын талаас нүүрс ихээр тээвэрлэдэг бол хятадын талаас барилгын материал, хүнс, ахуйн хэрэглээний бараа материалыг импортолдог байна.

 

Ховд аймгийн Булган, Үенч сумд хадлан сайн бэлтгэдэг онцлогтой. Тухайлбал, энэ жил Булган сумын малчид 23000 тн, Үенч сумынхан 5500 тн, Алтай сумын малчид 1600 тн байгалийн хадланг тус тус бэлтгэжээ. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Алтай, Булган, Үенч суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч Булган сумын Баянгол багт 39 өрхийн 84 хүн, 29900 толгой мал, Баянсудал багт 17 өрхийн 39 хүн, 13690 толгой мал, Байтаг багт 31 өрхийн 100 хүн, 32249 толгой мал, Алагтолгой багт 9 өрхийн 27 хүн, 11500 мал буюу нийт 96 өрхийн 250 хүн ам, 87,339 толгой мал одоогоор хүндрэлтэй бүсэд өвөлжиж байна.

 

Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар өнөөдөр (ням гариг) Булган, Үенч, Алтай сумд болон Ховд хотод ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай бүлгээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Парамаунт болон Уорнер Брос Дискавери компанийн нэгдлийг Холливудын 1000 гаруй уран бүтээлч эсэргүүцэв
    2 цаг 50 мин
  • "МАД" уран сайхны кино дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүрнэ
    3 цаг 11 мин
  • ОБЕГ: Хээрийн 3 түймрийг унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа
    5 цаг 29 мин
  • Олзныхоо ясаар хуяг хийдэг авгалдай олджээ
    6 цаг 48 мин
  • М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
    7 цаг 3 мин
  • Сэрэмжлүүлэг: Нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурна
    7 цаг 46 мин
  • Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу
    7 цаг 49 мин
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    18 цаг 2 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    18 цаг 6 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    23 цаг 22 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    Өчигдөр 13 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    Өчигдөр 13 цаг 36 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 06 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    Өчигдөр 08 цаг 58 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    Өчигдөр 08 цаг 51 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК