Орон нутгийн замд халтиргаа үүссэн тул зорчигчийн вагоны тоог нэмэгдүүлж, нэмэлт төлбөр хураамж авахыг түр зогсоожээ.
Тухайлбал, Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд рэйлбусаар зорчигч тээвэрлэж эхэллээ. Зорчигчийн хөлс нэг талдаа 15 мянган төгрөг байсныг туршилтаар 10 мянган төгрөг болгон хямдруулсан байна.
Мөн хойд чиглэлд зорчигч тээвэрлэх галт тэрэгний тоог нэмж, тасалбарыг галт тэргэнд суусны дараа худалдаж эхэлжээ.
Сэтгэгдэл (1)